Өнөөдөр буюу 24-ний өдөр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын комисс 14 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байна.
Тус хурлаар 80 жилийн ойн баяр наадмын талбайн зохион байгуулалтын зураглалыг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид танилцуулж, комиссын гишүүдтэй санал солилцов.
Мөн Ардын жүжигчин Б.Жаргалсайхан 80 жилийн ойн баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын хөтөлбөр болон төсвийн талаар комисын гишүүдэд танилцуулж, хэлэлцлээ.