Мандалговь хотноо Гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит 2022 оны Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 19 аймаг болон Улаанбаатар хотын 8 дүүргийн нийт 89 багийн 1200 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараах байруудыг эзэлсэн байна.
Эрэгтэй баг тамирчид:
МУБИС Ноён баг - Алтан медаль
Сэлэнгэ аймгийн баг тамирчид - Мөнгөн медаль
Дорнод аймгийн баг тамирчид - Хүрэл медалийн эзэд боллоо.
Эмэгтэй баг тамирчид:
Хилчин спорт хорооны Хилчин-1 баг- Алтан медаль
Говь-Алтай аймгийн баг тамирчид- Мөнгөн медаль
"Уурхайчин" багийн тамирчид - Хүрэл медалийн болзлыг тус тус хангалаа.
Тамирчдадаа баяр хүргэе!