Мэдээ, мэдээлэл

"ДУНДГОВЬ" АППЛИКЕЙШН ХИЙНЭ

“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форумаас гарсан саналын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийт бизнес эрхлэгчдийг дэмжих нэгдсэн мэдээллийн хөтөч гар утасны аппликейшныг “Айхотел” ХХКомпанитай хамтран бүтээх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.


"Айхотел” ХХК нь ihotel.mn, myhotel.mn, itrip.mn зэрэг платформуудыг үйлчилгээнд нэвтрүүлж, аялал жуулчлалын байршуулах үйлчилгээний захиалгыг цахим үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай компани юм.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат тус гар утасны хөтөч, аппликейшн нь "Цахим Монгол” зорилтыг хэрэгжүүлэх,  аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын зочид аялагчдыг хэрэгцээтэй мэдээллээр хангах цахим хөтөч хийхэд нэн шаардлагатай флатпорм гэдгийг онцлов.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа