“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форумаас гарсан саналын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийт бизнес эрхлэгчдийг дэмжих нэгдсэн мэдээллийн хөтөч гар утасны аппликейшныг “Айхотел” ХХКомпанитай хамтран бүтээх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
"Айхотел” ХХК нь ihotel.mn, myhotel.mn, itrip.mn зэрэг платформуудыг үйлчилгээнд нэвтрүүлж, аялал жуулчлалын байршуулах үйлчилгээний захиалгыг цахим үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай компани юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат тус гар утасны хөтөч, аппликейшн нь "Цахим Монгол” зорилтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын зочид аялагчдыг хэрэгцээтэй мэдээллээр хангах цахим хөтөч хийхэд нэн шаардлагатай флатпорм гэдгийг онцлов.