Мэдээ, мэдээлэл

"УРЛАГИЙН ҮЗЛЭГ-2022" АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж, Соёл, урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жил, Хүний  хөгжлийг дэмжих ажлын хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр  хамтран албан байгууллага, аж ахуй нэгжийн дунд зохион байгуулсан "УРЛАГИЙН ҮЗЛЭГ 2022" арга хэмжээ зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд боллоо.


Урлагийн үзлэг- 2022 арга хэмжээнд 72 албан байгууллага, аж ахуй нэгжийн нийт 10 баг, 1034 ажилтан, албан хаагчид  авьяас чадвараа сорин оролцсон бөгөөд  гала тоглолт энэ сарын 1- ний өдөр Төв халхын дуулалт жүжгийн театрт болж, шилдгүүдийг шалгаруулсан юм.
Тус арга хэмжээнд оролцогчдын нэгдсэн дүнгээр


Тэргүүн байранд:
Дундговь аймгийн Төв номын сан, Монгол банк, ХААН банк, Дэлгэрэх бүрд ХХК, Өнөд ширээт ХХК, Миг даатгал ХХК, Элбэрэл буян эмнэлэг, Мандал хүрээ ХХК-ийн хамтарсан баг
Дэд байранд:  
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг
Гутгаар байранд:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сайнцагаан Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтарсан багууд тус тус шaлгарч, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шагналыг гардууллаа.
"УРЛАГИЙН ҮЗЛЭГ-2022" арга хэмжээнд оролцсон албан байгууллага, аж ахуй нэгжүүддээ талархал илэрхийлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа