Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан аймгийн Засаг даргаас аймгийн хэмжээнд айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт, өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулах чиглэл өгсөн.
Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Хот тохижуулах газрын хамт олон бусад байгууллага хамт олон, иргэдийн бүлгүүдийн оролцоотой цэвэр тохилог орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
Тус газрын албан хаагчдад урам зориг, эрч хүч хайрлаж, халуун хоол цайгаар дайлж буй иргэдэд талархал илэрхийлье.
Та бүхэнд Мандалговь хотод хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна.
#Хамтдаа_хөгжье