Мэдээ, мэдээлэл

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТЭЭР 50 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗАЛУУ МАЛЧДАД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр 15 залуу малчинд өвөлжөөний дэргэд тариалах тус бүр 1 шуудай овьёос, Адаацаг, Дэрэн, Өндөршил, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумдын залуу малчдад арьс, шир элдэх машин тус бүр нэгийг нийт 50 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н. Эрдэнэ-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар малчдад гардуулан өглөө. Мөн 15 сумын залуу малчдад хонь хяргадаг иж бүрэн цахилгаан хайчийг 8 сард хүлээлгэн өгөхөөр батламжийг олголоо.


Хүнс, хөдөө аж ахуйн газраас залуу малчдыг тэжээлийн ургамал тариалж сургах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сайнцагаан сумын Тэвш багийн залуу малчин Цагаан-Өвгөний  өвөлжөөний ард тэжээлийн ургамал тариалах талбайн сургалтыг зохион байгуулсан юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн Оньсон түлхүүр хөгжлийн төв хамтран Дундговь аймгийн 15 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум нийт 18 залуу малчдыг чадавхжуулахаар тэжээлийн ургамал тариалах, бэлчээр хамгааллын чиглэл, малын эрүүл мэнд чиглэлээр  онол дадлагын  сургалтыг  Хөдөө, аж ахуйн их сургуулийн багш нар 2022 оны 05  дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт  зохион байгуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа