Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр 15 залуу малчинд өвөлжөөний дэргэд тариалах тус бүр 1 шуудай овьёос, Адаацаг, Дэрэн, Өндөршил, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумдын залуу малчдад арьс, шир элдэх машин тус бүр нэгийг нийт 50 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н. Эрдэнэ-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар малчдад гардуулан өглөө. Мөн 15 сумын залуу малчдад хонь хяргадаг иж бүрэн цахилгаан хайчийг 8 сард хүлээлгэн өгөхөөр батламжийг олголоо.
Хүнс, хөдөө аж ахуйн газраас залуу малчдыг тэжээлийн ургамал тариалж сургах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сайнцагаан сумын Тэвш багийн залуу малчин Цагаан-Өвгөний өвөлжөөний ард тэжээлийн ургамал тариалах талбайн сургалтыг зохион байгуулсан юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн Оньсон түлхүүр хөгжлийн төв хамтран Дундговь аймгийн 15 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум нийт 18 залуу малчдыг чадавхжуулахаар тэжээлийн ургамал тариалах, бэлчээр хамгааллын чиглэл, малын эрүүл мэнд чиглэлээр онол дадлагын сургалтыг Хөдөө, аж ахуйн их сургуулийн багш нар 2022 оны 05 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулсан байна.