Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэлийн хүлээн авалт, хандивын арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 05-ны өдөр Чингис зочид буудлын Өргөө танхимд Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Дундговь нутгаас төрөн гарсан улс төр, бизнес, урлаг соёлын алдартнууд нэгэн үдэш цугларч нутаг орныхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, аймаг байгуулагдсаны түүхт ойн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэхэд хүн бүр сэтгэлийн хандив өргөж оролцлоо.
Бид бүхэн хандивлагчдадаа 80 жилийн ойн арга хэмжээний урилгыг гардуулан өгч, 3.000.000 төгрөгөөс дээш хандивлагчдыг 80 жилийн ойн номд оруулах, аймгийн баяр наадмын багц үйлчилгээний эрх олгох зэрэг хүндэтгэл үзүүлэх юм.
Нутаг орныхоо хөгжил цэцэглэлтэд сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирж, ой угтсан бүтээн байгуулалт, ойн арга хэмжээнд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүндтэй зочдодоо нутгийн ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.