Мэдээ, мэдээлэл

ДЭЛГЭРХАНГАЙ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО

ДЭЛГЭРХАНГАЙ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО


Дэлгэрхангай сум байгуулагдсаны 99 жил, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баярын хуралд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат , Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөлийн дарга Б. Мөнхболор, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба болон Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш, ажилчид, үе үеийн төгсөгчид оролцсон юм.


Ойн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргаас 100 жилийн ойд зориулан иж бүрэн компьютер болон “YAMAHA” хөгжим өгснийг Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж. Өлзийжаргалд гардуулан өглөө. Мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров агсны нэрэмжит ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан түүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөний нээлтийг хийснээс гадна тус сургуулийн 100 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон байна.


Баярын арга хэмжээний хүрээнд сум, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд одон, медаль гардууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа