Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 101, ДОТООДЫН ЦЭРЭГ ҮҮССЭНИЙ 100 ЖИЛ, ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүссэний 100 жилийн ой, Дундговь аймгийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, “Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан баярын жагсаал, Тангараг өргөх ёслол, салбарын болон аймгийн шагнал одон медаль гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, Цагдаагийн газрын ахмад ажилтнууд, алба хаагчид, тэдний гэр бүл, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдаа алдаршуулсан юм. Үүнд:


Цэргийн хүндэт медалиар 1, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 7, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 1, “Албаны төлөө” 1 дүгээр зэргийн медалиар 1, Албаны төлөө 2 дугаар зэргийн медалиар 7, Албаны төлөө 3 дугаар зэргийн медалиар 4, зэрэг дэв дээгүүр “цагдаагийн хошууч” цолоор 1, хугацааны “цагдаагийн хошууч” цолоор 1, Эрүүгийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр 2, Сайнцагаан сумын “Хүндэт жуух бичиг”-ээр 4, Сайнцагаан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2  алба хаагч, ахмад ажилтнууд шагнагдлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа