Монгол Улсаас Польш улсад суугаа элчин сайд Б.Дорж Дундговь аймагт айлчлан ирж аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ нартай уулзан нутаг орны талаар болон гадаад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тэрээр Сайнцагаан сумын унаган хүн бөгөөд амралтаараа өөрийн төрсөн нутгаараа ирж аймгийнхаа удирдлагуудтай уулзан Польш болон Латви, Литви улсуудтай гадаад хамтын ажиллагааны харилцаа тогтоох боломжтойг онцлоод жижиг төслүүдийг хэрэгжүүлэх, Хөдөө аж ахуй, Политехникийн коллеж, соёл, газар тариалангийн чиглэлийн асуудлуудаар харилцан санал солилцлоо.