Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Таван түлш компанийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Багануур зүүн өмнөд бүсийн ТӨХК-ийн Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Г.Мягмарсүрэн нартай эрчим хүч, зам тээврийн бодлогын чиглэлээр санал солилцон дараах тулгамдаж буй асуудлыг тавьсан юм. Үүнд:
-“Дундговь аймгийн төв Мандалговь сумын 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/6кВ-ын 2*4000кВА хүчин чадалтай дэд станцыг 35/10кВ-ын 2*10000кВА болгох ажлын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.
 
-Дулааны станц болон 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн гадна цахилгааны 2,723,750,003 төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.
-Шинээр баригдах дулааны станцын хүчин чадал нь одоогийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Иймд шинээр баригдах дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх.
 
-Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0101, Мандалговь-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай улсын чанартай хатуу хучилттай 59км авто замын засварын зураг төсөв батлагдан гарсан төсөвт өртөг нь 40 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2023 онд шийдвэрлэх
-Мандалговь төлбөр хураах цэг дээр автопүүг ашиглалтад оруулах

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа