Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022.07.25-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 11 дүгээр хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон холбогдох удирдлагууд оролцлоо.


Тус хурлаар мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх болон Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулан бусдыгаа манлайлж буй “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” шалгаруулж, урамшуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Мөн Дэлгэрцогт сумын уугуул ,Монголын Спортын дунд сургуулийн тамирчин С.Энхлэнийг Болгар Улсын София хотод зохион байгуулагдах Таеквондогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, Луус сумын нутагт байгалийн гамшигт үзэгдлийн дараах сэг зэм устгах, Улаанбаатар хотод савангийн үйлдвэртэй танилцаж нутаг орондоо үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хоршоологчдыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэн, зохих дэмжлэг тусламжийг үзүүлээд байна.


Түүнчлэн Дундговь аймаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөцөөс хэлэлцэн шийдвэрлэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа