Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан Адаацаг сумын ЕБСургуулийн захирал Б.Даваажаргал наян бүтээлээр бие даасан "Урлахуй" уран зургийн үзэсгэлэнг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урлаг танхимд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд аймгийн удирдлагууд болон Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлага, хамт олон, Сайнцагаан сумын удирдлагууд, иргэд, хүүхэд, залуучууд өргөнөөр оролцож байна.