Аймгийн стратеги төлөвлөгөө, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Луус, Өндөршил, Баянжаргалан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна.
Төлөвлөгөөг “Сонголт дизайн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Гурвансайхан сумын шинэчлэлийг санаачлагч Р.Эдэнэбүрэн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтэн нарт танилцуулан тус сумдын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталсан баг хамт олонд аймгийн 80 жилийн ойн медаль гардуулсан юм.