Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрөөс 2021-2022 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж, үеийн нөхдөө манлайлсан 80 төгсөгч хүүхдүүдийг тус бүр 500,000 төгрөгөөр урамшууллаа.
Амжилт гаргасан сурагчдыг сургуулиар нь жагсаавал:
Цэгц билэг сургуулиас-30, ЭДЦСургуулиас-17, Говийн ирээдүй сургуулиас-8, Хүмүүнлэг сургуулиас-7, Эрдэнэдалай сумын ЕБС-иас-7, Мандал сургуулиас-5, Гурвансайхан сумын ЕБС-иас-4, Дэлгэрхангай сумын ЕБС-иас-2 хүүхэд тус тус багтсан байна.