Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан аймаг, сум,орон нутгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн малчдад “Аймгийн аварга малчин өрх”-ийн шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус аварга малчдын хамгийн ахмад буюу 66 настай Сайнцагаан сумын Далай багийн малчин Лувсанжамцын Болд, хамгийн залуу аварга малчин 36 настай Сайхан-Овоо сумын Эрдэнэбатын Чулуун-Эрдэнэ нар байлаа.