Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн 80 жилийн түүх, хүн ардын ахуй амьдрал, мал сүрэг, ан амьтан байгалийн үзэсгэлэнт газрууд, зан үйл, өв соёл, дуу хуурын үнэт зүйлийг харуулсан Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “ДУНДГОВЬ-80” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт, Төрийн банкны орон нутаг хариуцсан захирал, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Л.Амгалан нар оролцож, фото зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Үзэсгэлэн 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт үргэлжлэх юм.