Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, дуу хуурын өлгий нутагт урлаг, соёлын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хурал болон “ИХ ХҮНДЭТГЭЛ-80” баярын концерт тоглогдлоо.
Тус хуралд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар оролцлоо.
Энэ үеэр улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа.