Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Дундговь аймаг үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр наадмын “Уяхан замбуу тивийн наран” нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.


Наадмын нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон удирдлагууд, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан /2004-2012/  Р.Раш нар болон үе үеийн  алдартан гавьяатнууд оролцлоо.
Дундговьчуудын түүхт ойн баяр наадамд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд, Дундговь аймгийн харъяат С.Наранцогт уншиж танилцуулсан юм.


Аймгийн Засаг дарга, түүхт 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ерөнхий комиссын дарга Ц.Мөнхбат наадамчин түмэндээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:


Ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй хөдөлмөр эрхэлж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд Дундговьчууд зүрх сэтгэлээ нэгтгэж, гар бие оролцохтой зэрэгцэн хангай дэлхий дэлэгнэж, хур бороо элбэгшиж ойрын жилүүдэд болоогүй зуншлага жил дараалан болж халуун сэтгэлт малчин түмэн минь өөрийн нутагтаа тавтай сайхан зусаж байна хэмээн дурдлаа. Мөн эдүгээг хүртэлх түүхэн замнал, аймаг байгуулагдсанаас хойших 80 жилийг бүтээж ирсэн бүхий л цаг үеийн удирдлагууд, баатарлаг, хөдөлмөрч хичээнгүй ард иргэд, азай буурлууд, алдартан гавьяатнууд та бүхэндээ халуун талархал илэрхийлэн хамгийн сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе хэмээн наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.


"Уяхан замбуу тивийн наран" нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан ажиллаж, Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын бүхий л алдартнууд нэгэн дээвэр дор цугларсан үйл явдал байлаа.
Дундговь аймгийн 80  жилийн түүхийг бүтээлцэж ирсэн  иргэд хөдөлмөрчид, хилийн чанадад болон улс, эх орондоо ажиллаж амьдарч байгаа нутгийн зон олондоо аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа