Мэдээ, мэдээлэл

“НЭГ ҮЕИЙНХЭН 1998” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Нэг үеийнхэн 1998” нийгэмд үйлчлэх ТББайгууллага аймгийн Засаг даргатай О.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад боловсрол, мэдлэгийн дэмжлэг үзүүлэх болон багш нарын ур чадварыг сайжруулах, нэмэлт мэдээллээр хангах үүднээс уулзалт, сургалт зохион байгуулах, зайны сургалт нэвтрүүлэх зорилтот төсөл хэрэгжүүлэх,
Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс төрийн бус байгууллагын тухайн салбарын гишүүдийн оролцоо зохион байгуулалтаар сумдын иргэдэд эрүүл мэндийн урьдчилсан оношлогоо, шинжилгээ хийх, тухайн сумдын эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн эх үүсвэрт туслалцаа үзүүлэх
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, орчин үеийн худалдаа үйлчилгээний чиг хандлага, соёлыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах
“Нэг үеийнхэн -1998” ТББ-ын гишүүдийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйлчилгээг орон нутгийн хэрэглэгчдэд сурталчилах, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй туршлага солилцох үзэсгэлэн яармагийг аймгийн төвд зохион байгуулахад хамтран ажиллах, тус салбарын улсын хэмжээнд нэр хүнд бүхий бизнес эрхлэгч, лектор, судлаачдыг урьж оролцуулан орон нутагт хөрөнгө оруулалт татах боломжуудын судалгааг хийхээр тусгажээ.
“Нэг үеийнхэн 1998” нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Л.Доржбат хэлэхдээ бид шинэ оны эхэнд ажлаа ийнхүү эхлүүлж байна.Цаашид санамж бичгийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллана бидний зорьсон ажил үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ залуусын төлөөлөл орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар хамтран ажиллах болсонд, мөн олон залууст үлгэр дууриал болж байгааг онцлон дурьдаад хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Тус ТББ-аас 2017 онд Улаанбаатар –Мандалговийн чиглэлийн авто зам дагуу зорчигчдод зориулсан анхааруулах самбар байршуулж байсан билээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа