“Тохокү-Монгол найрамдлын холбоо” нь хоёр орны соёлын болон аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх, говь нутагт цөлжилтийн эсрэг мод тарих, сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү айлчлалын үеэрээ сурагчдад цүнх хандивласан юм.
Тус холбоо нь сурагчдад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд нийт 800 сурагчдад цүнх хандивлах төлөвлөгөөтэй байгаа талаар дурдлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат говь нутагт мод тарьж байгаа нь цөлжилтийн эсрэг оновчтой үйл ажиллагаа болж байгааг онцлон талархал илэрхийлж цаашид үйл ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал уламжиллаа.