Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор “Монгол улсад (КОВИД-19)-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих” EPIC төслийг орон нутагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр 2022 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
Тус төслийн сургалт нь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 15 сумын Эрүүл мэндийн төвийн 40 гаруй эмч нарын оролцоотойгоор 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд шаталсан хэлбэрээр Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.