Мэдээ, мэдээлэл

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ - 2022” ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВИЙН ИХ ФЕСТИВАЛИЙН СҮҮЛИЙН ӨДӨР БОЛЖ БАЙНА

Нүүдэлчин Дэлхийн Соёлын Фестиваль нь үндэсний өв соёлоороо бахархсан 3 өдөр үргэлжилж өнөөдөр хаалтын үйл ажиллагаа болох юм. Тус фестивальд  21 аймгийн өргөө гэрүүд үүд хаалгаа нээн угтаж өв соёл, уламжлалт идээ будаа, язгуур урлаг, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс, хүн төрөлхтний соёлын биет бус өвүүдээ дэлгэн таниуллаа.


Соёлын сайд Ч.Номин 21 аймгийн өв уламжлагчдын өргөөгөөр аялснаас гадна УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, уртын дуучин МУГЖ Ж.Дүнжмаа, ерөөлч магтаалч МУГЖ Х.Цэрэнчимэд нар Дундговь аймгийн өргөөгөөр зочлон хүндэтгэл үзүүллээ.
Дундговь аймгийн хувьд энгийн Монгол уламжлалт айлын өнгө төрхийг шингээх төв халх дээл хувцсаар гоёсноос гадна жилийн 4 улирлыг харуулсан үзүүлбэрүүд, гүүн зэл, говь нутгийн илэрхийлэл шаргын говийг гэтлэгч хос бөхт тэмээн өв соёлоо уламжлан таниулж буй нь нутгийн онцлогийг харуулсан бөгөөд үзэгчдийг ихээр татаж байгаа юм.

Мөн 21 аймгийн язгуур урлагийн тоглолт, хоол цагаан идээ үйлдвэрлэлийн үзэсгэлэн, отгын гадна тоглолт, уламжлалт тоглоом наадгай, өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэрүүд үзүүлж 21 аймаг, Улаанбаатар хотын бүхий л иргэд нэгдэн “Ёохор” хатирч Дэлхийд гайхагдах өв соёлоо үзэгч түмэндээ сурталчлан таниулсан байна.


Аймаг нийслэлээс ирсэн өв уламжлагчдын  шүүгчдийн шалгаруулалт өчигдөр болсон ба  удахгүй дүнгийн мэдээлэл гарах юм. Дундговь аймгийг төлөөлөн оролцож буй өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч ардын авьяастан, гар урлал, үндэсний үйлдвэрлэгчдэдээ амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа