Нүүдэлчин Дэлхийн Соёлын өвийн их фестивальд Дундговьчууд бид нутгийн онцлог, өв соёлоо хайрлан хамгаалах, өвлөн уламжлах арга ухаан, үйлдлээр үлгэрлэсэн үндэсний соёлоороо гайхагдаж 21 аймаг 9 дүүрэг оролцсоноос тусгай байр эзэлж 20 сая төгрөгөөр шагнагдлаа. Энэ агуу их соёл уламжлалын эзэд болсон өвлөн тээгчдэдээ халуун баяр хүргэе.
Дуу хуурын өлгий нутаг гайхамшигт өв соёлоороо бахархан уламжилцгаая.