Мэдээ, мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРААС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2022 оны 08-р сарын 15-ны өдөр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар 21 аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай онлайн хурал хийж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, гүйцэтгэлийг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.


Дундговь аймгийн хувьд аймгийн нутаг дэвсгэр дээрх зуншлагын байдал баруун талын Сайхан Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын баруун урд талаар зуншлага тааруухан байгаа боловч зүүн талын сумдаар өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй сайн байгааг дурдаад зэргэлдээ зарим аймгийн малчид оторлож орж байгааг харгалзан отрын бүс гарган зохион байгуулахаар болов.


Мөн Засгийн газраас тогтоосон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд манай аймгийн хувьд өвс 800 тн бэлтгэхээс одоогийн байдлаар 1160 тн бэлтгэгдсэн, тэжээл 510 тн бэлтгэхээс 350 тн бэлтгэгдээд байна. Тус хурлаар хүнсний нөөцийг 3 сараас доошгүй байдлаар бэлтгэх, малчдын гар тэжээл бэлтгэх асуудал дээр сум, багийн Засаг дарга нар анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдаж чиглэл өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа