Монголын үндэсний спортын 7-р их наадамд Дундговь аймгаас 9 төрлөөр 52 тамирчин орон нутгаа төлөөлөн оролцож үндэсний сурын багийн харваанд спортын мастер О.Дашдондов ахлагчтай баг тамирчид мөнгөн медаль, үндэсний сурын цуваа харваанд аймгийн мэргэн, спортын мастер Б.Отгонхүү мөнгөн медаль, эмнэг булгиулагч төрөлд У.Содномцэрэн хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилт гаргалаа.
Орон нутгаа төлөөлөн оролцож их амжилтыг үзүүлсэн баг тамирчдадаа халуун баяр хүргэе.