Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь 2022 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын район “Таван толгой” цэргийн сургалтын төвд зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээнд аймгаа төлөөлөн оролцохоор бэлтгэгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын баг тамирчдыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир амжилт хүсэн гаргаж өглөө.
Тэмцээний удирдагчаар Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, чиглүүлэгч, зааварлагчаар Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэд хурандаа Ц.Баттулга, дасгалжуулагчаар Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн С.Цолмон, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн оперативын жижүүр ахлагч Ч.Ууганбаяр нар ажиллаж байна.
БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.