Япон улсын Васэдагийн их сургуулийн Ази номхон далайн бүс нутгийн судалгааны ахисан түвшний сургуулийн профессор Мацүока Шюнжи, Окаяма их сургуулийн хүндэт профессор Ёшикава Кэн, Байгаль орчны яамны байгаль орчин, төлөвлөлтийн албаны ахлах мэргэжилтэн Ичицүка Юка, Глобал байгаль орчны форумын төлөвлөлт, судалгааны хэлтсийн судлаач Сэто Шиничи, Монгол дахь судлаач Ж.Сэргэлэнхүү, Глобал байгаль орчны форумын Монгол дахь ажилтан С.Дэлгэржаргал нарын бүрэлдэхүүнтэй төслийн баг цөлжилт явагдаж буй газрын Заган ойн өнөөгийн байдал болон нүүдлийн нийгэм дэх ашиглалт, хамгаалалттай холбоотой арга хэмжээг лавшруулж, харьцуулж үзсэний үндсэн дээр Япон улсын Байгаль орчны яамны төсөл хэрэгжүүлэх газрыг сонгох зорилготой Дундговь аймагт хүрэлцэн ирж ажиллалаа.
Энэхүү уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Батжаргал, Өлзийт сумын Засаг даргын орлогч Х.Шинэбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Өлзийт сумын холбогдох мэргэжилтнүүд оролцож орон нутгийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж санал бодлоо солилцлоо.
Тус төслийн баг нь Заган ойн тогтвортой байдлыг хангах ажлуудын талаар судалгаа авах, Загийн ус, Хөөврийн худаг орчмын газруудыг зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар газар дээр нь үзэж танилцах, Заган ойн өнөөгийн төлөв байдлыг тодруулан тогтвортой байдлыг судлах, дүгнэх ажлуудыг хийхээр аймагт 2 өдөр ажиллах шахуу хөтөлбөртэйгөөр ажилдаа ороод байна.
Дээрх судалгаа, дүгнэлтийн ажлыг хийснээр манай аймгийн Өлзийт сум болон Баянхонгор аймгийн Богд сум хоёроос аль нийцэж байгаа газрыг сонгон төслийг хэрэгжүүлэх юм.