Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН УСАН ХАНГАЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИСС АЖИЛЛАЛАА

Барилга хот байгуулалтын яаманд хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төслийн нэмэлт санхүүжилтээр Эрдэнэдалай сумын усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, 50м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 2,7 км бохир усны шугам, 2,4 км цэвэр усны шугамын ажлыг “Сайн констракшн” ХХК 1,939,828,243 төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.


Эрдэнэдалай сумын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү төслийн барилгыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллалаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа