2022 оны аймгийн ОНХС-ийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр Айраг, Мандал, Боржигон багуудын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, 3*3 сагсны талбайг шинээр байгууллаа. Гүйцэтгэгчээр Мандал шилтгээн компани ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих, цаашдаа тоглоомын талбайн тоо, төрлийг нэмэгдүүлэх, эвдэж сүйтгэхгүй байх тал дээр хэрхэн арга хэмжээ авах талаар санал солилцлоо.
Тус тоглоомын талбай нь хүүхэд багачуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт болсон бөгөөд цаашид эвдэж сүйтгэхгүй байх, хайрлаж, хамгаалахыг хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчид, ойр орчмын оршин суугчдад уриалж байна.