Өнөөдөр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дугаар хурал 60 хувийн ирцтэй хуралдлаа.
Тус хурлаар малын гоц халдварт мялзан, шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний шатахууны зардал болон 2022 оны 2 дугаар улирлын цэрэг татлага зохион байгуулах, Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээн, Говийн бүсийн цэргийн бэлтгэл сургалт, Монголын бүх ард түмний 15 дугаар наадам зэрэг тэмцээн уралдаанд оролцох Дундговь аймгийн баг тамирчдад дэмжлэг үзүүлэх зардлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн Узбекстан Улсын Ташкент хотод зохион байгуулагдах 2021 оны насанд хүрэгчдийн Белбогли Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Сайхан-Овоо сумын уугуул Улаанхүү овогтой Мөнхчулуунд дэмжлэг үзүүлсэн ба мэс заслын тасагт сувилагчаар тасралтгүй 23 жил үр бүтээлтэй ажилласан Д.Бямбасүрэнгийн эмчилгээний зардлыг дэмжих асуудлыг хэлэлцэн зохих дэмжлэг тусламжийг үзүүлээд байна.
Түүнчлэн Т.Мөнхжаргал, Б.Баяндорж, Ц.Цолмон нарын сургалтын төлбөрийг хэлэлцэн шийдвэрлэж цаашид чадварлаг боловсон хүчин болж нутаг орондоо ирж ажиллахыг хүслээ.