Мэдээ, мэдээлэл

“ОТОГЛОХ ЦЭГ” БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгууллаа.
Энэхүү “Отоглох цэг” нь аялагч, жуулчдын тээврийн хэрэгсэлийг нэгдсэн нэг газарт байрлуулж байгаль орчныг хамгаалахаас гадна гадаад, дотоодын жуулчдын тав тухтай аялах орчинг бүрдүүлсэн нийтийн ариун цэврийн байгууламжтай, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.


Гүйцэтгэгч: "ХАНГДА" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв 98.2 сая
Ажлын явцын тайлбар: 100%
Отоглох цэгт дараах зүйлсийг хийсэн байна
✅ 1,2 га талбайн хамгаалалтын хашаа
✅ Машины зогсоол - 40
✅   Майхан барих талбай – 31
✅ Ариун цэврийн байгууламж 24 мкв байр, септик танктай
- Шингээлгийн талбай – 36 мкв
- Эм ариун цэврийн өрөө– 2
- Эр ариунцэврийн өрөө – 2
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө – 1
- Угаалтуур – 2
- Ус нөөцлөх сав - 2
✅ Явган зам – 120 м
✅ Гэрэлтүүлэг - 8
✅ Сүүдрэвч – 2
✅ Ширээ, сандал - 4
✅ Гал түлэх цэг – 3
✅ Шорлогны зуух – 2
✅ Угтах хаалга, Мэдээллийн самбар - 2
✅ Тэмдэг, тэмдэглэгээ - 13
✅ Тэмээн зэл – 1


Иймд “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа