Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТАГНУУЛЫН ХЭЛТЭС ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Тагнуулын Ерөнхий Газрын Дундговь аймаг дахь хэлтэс үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Тагнуулын хэлтсээс 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Тэмцээнд аймгийн Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 130 орчим тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос        
- 1 дүгээр байранд Онцгой байдлын газрын баг тамирчид
- 2 дугаар байранд Цагдаагийн газрын баг тамирчид
- 3 дугаар байранд Тагнуулын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарчээ.


Мөн тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд Холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж тус тэмцээний аваргаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Ц.Есөн-Эрдэнэ тэргүүлжээ.
Сагсан бөмбөгийн “Холын зайн шидэлт”, “Ур чадварын тэмцээн” зохион байгуулсан бөгөөд Холын зайн шидэлтийн тэмцээнд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч У.Мэнджаргал, Ур чадварын тэмцээнд аймгийн Шүүхийн албан хаагч Н.Бат-Эрдэнэ нар аваргаар тодорсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа