Мэдээ, мэдээлэл

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Музей, Төв номын сан, Соёл, урлагийн газар, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран залуу төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад танин мэдэхүйн өдөрлөгийг аймгийн Музейд зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх нар оролцлоо. Арга хэмжээнд оролцсон залуучууд, сурагчдад аймгийн Засаг даргын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуулийн талаар мэдээлэл өгч, музейн үзмэртэй танилцлаа.


Эх сурвалж: Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа