Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулав.
Тус өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, онцлогийн талаар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах сонирхолтой иргэдэд, байгууллагын хүний нөөцийн бодлого, алба хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил арга хэмжээний талаарх мэдээлэл өгснөөс гадна, танилцуулга, гарын авлагыг иргэдэд хүргэжээ.
Мөн энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилжин явах цом хадгалуулдаг уламжлал бүхий “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээнийг харилцагч байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан аж.