Мэдээ, мэдээлэл

“АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР-2022" АДУУН ӨВ СОЁЛООРОО БАХАРХСАН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дуу хуур өв соёлын өлгий Дундговь аймаг нь нүүдэлчин, малчин түмнийхээ “Адууны өв соёлын баяр” эвент арга хэмжээг эртнээс адуун цэг гэгдсэн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газар 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.


Намрын шаргал наран илч гэрлээр тэтгэсэн, адууны хийморь, айрагны шим ундарсан баяр цэнгэлд дотоод, гадаадын жуулчид өргөн дэлгэр оролцож адуу дагасан соёл уламжлалаас суралцаж, гүүний үрс гаргах ёсон, унага тамгалах, хул залах, адууны өв соёл эдлэл хэрэгслийг дэлгэн таниулахаас гадна ардын урлагийн тоглолтыг байгалийн сайханд үзэж сонирхон адуучин тэмцээн, дэмбээ, талын хуруу, айраг уух, бөхийн барилдаан, сайхан хос морьтон уралдаан тэмцээнийг зохион байгуулж өв соёлоороо бахархан өргөн дэлгэр наадлаа.


Аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд 15 сумын 42 шилдэг Адуучид оролцсоноос:
1-р байр Э.Жанцан дорж /Адаацаг сум/
2-р байр Б.Лхагва сүрэн /Адаацаг сум/
3-р байр: М.Өсөхбаяр /Өндөршил сум/
4-р байр: Э.Гүрүүням /Дэлгэрцогт сум/
5-р байр: Б.Бэгзсүрэн /Адаацаг сум/
Сайхан айрагтай айл шалгаруулах тэмцээнд 34 айлын айраг оролцсоноос:
1-р байр: О.Гансүх /Адаацаг сум/
2-р байр: С.Энхболд /Луус сум/
3-р байр: Г.Ганбат /Адаацаг сум/


Дэмбээ наадаан тэмцээнд 82 дэмбээчин оролцсоноос:
1-р байр: Ж.Дармаагадь /Адаацаг сум/
2-р байр: Г.Өлзийжаргал /Адаацаг сум/
3-р байр: Б.Баянжаргал /Сайнцагаан сум/
4-р байр: Г.Баянжаргал / Дэлгэрцогт сум/


Айраг уух тэмцээнд эрэгтэй 26 хүн оролцсоноос:
1-р байр: Г.Оч-Эрдэнэ 2,5л /Адаацаг сум/
2-р байр: Уугандалай 2,45л /Дэлгэрцогт сум/
3-р байр: Ч.Өлзийбаяр 2,4 л /Дэрэн сум/


эмэгтэй төрөлд
1-р байр: Улам-Өрнөх 1,7л /Эрдэнэ далай сум/
2-р байр: Наранцэцэг 1,6л /Дэлгэрцогт сум/
3-р байр: Солонго 1,5л /Эрдэнэдалай сум/
Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнд
1-р байр: Ө.Батсуурь /Эрдэнэдалай сум/
2-р байр: Б.Намжилдорж /Адаацаг сум/
3-р байр: М.Нямлхагва /Адаацаг сум/


Талын хуруу гаргах багийн тэмцээнд 24 баг оролцсоноос
1-р байр: Цэрэндаш ахлагчтай баг /Адаацаг сум/
2-р байр: Өсөхбаяр ахлагчтай баг /Адаацаг сум/
3-р байр: Мөнхням ахлагчтай баг /Сайнцагаан сум/


“Зээ татах” хүүхдийн тэмцээнд
1-р байр: Эмүжин /Сайнцагаан сум/
2-р байр: Цандэлэг /Адаацаг сум/
3-р байр: Батцэцэг /Дэлгэрцогт сум/


Дээлтэй бөхийн барилдаанд 32 адуучин залуус оролцсоноос
Түрүү: А.Дагвасүрэн /Өндөршил сум/
Үзүүр: О.Оргилболд /Адаацаг сум/ Шөвөг: Э.Анхбаяр /Эрдэнэдалай сум/
Шөвөг: Б.Түвшинбаяр /Эрдэндалай сум/


Адууны холбогдолтой эд хэрэгсэл шалгаруулах
1-р байр: П.Отгончулуун /Адаацаг сум/
2-р байр: С.Даваасүрэн /Сайнцагаан сум/
3-р байр: Банзрагч /Сайнцагаан сум/
4-р байр: Пүрэврагчаа /Адаацаг сум/
5-р байр: Цэрэндорж /Адаацаг сум/


Адууны холбогдолтой эд хэрэгсэл, соёлын үзэсгэлэн зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон Адаацаг, Дэлгэрцогт, Өндөршил сумын Соёлын төвийн хамт олонд талархал хадгалуулав. Энэхүү баярыг зохион байгуулж хамтран ажилласан Аймгийн ЗДТГ, Адаацаг сумын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл урлагийн газар, аймгийн Музей, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо, Дундговь урлаг сан, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олонд болон “Адуучин” тэмцээн ивээн тэтгэсэн Алтан унаганы эзэн Г.Бүдсүрэн, Ж.Батсайхан, Мөнхтүмэн нарт талархал илэрхийлье.


Амралтын өдрийг байгалийн сайханд адууны өв соёлоороо аялан өнгөрүүлсэн наадамчдадаа талархлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа