Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон эрчим хүчний салбарын холбогдох албан тушаалтнууд, Дэлхийн Банкны эрчим хүч хариуцсан дарга Yanqing болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Эрчим хүчний төсөл-3” хөтөлбөрийн хүрээнд шинээр хэрэгжих “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн шинэ шугам сүлжээний ажлын эхний үе шатны талаар харилцан санал солилцлоо.


Тус эрчим хүчний сүлжээ нь 220кВ хүчин чадалтай байх бөгөөд хангайн бүсийн эрчим хүчний шугамын Арвайхээр, Чойр дахь цахилгаан хэлбэлзлийн уналтын асуудлыг зогсоох, тал талаас эрчим хүчээр хангагдах боломжийг бий болгон нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төсөл болох юм.


Эрчим хүчний транс шугам нь Эрдэнэдалай, Сайнцагаан, Луус сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх юм. Иймд аймгийн Засаг даргын зүгээс төслийн эхний үе шатнаас эхлэн орон нутгийн иргэд учруулж болзошгүй сөрөг нөлөөг арилгахад анхаарч ажиллах санал тавив. Мөн орон нутгийн болон бүс нутгийн иргэдэд үр өгөөжтэй төсөл хэрэгжих болсонд талархал илэрхийлэн орон нутгийн зүгээс төслийн хэрэгжилтийг түргэсгэхэд дэмжлэг үзүүлэх бүх арга хэмжээг авч хамтран ажиллахад бэлэн байгааг уламжиллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа