Монгол, Японы хамтарсан “Тохокү Монгол” найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч Баатарын Эрдэнэдалай төрөлх нутгийнхаа хүүхэд багачуудын суралцах боломж, боловсролыг дэмжин, тус бүр 30,000 иений (700,000 төгрөг) өртөг бүхий, Япон Улсын стандартад нийцсэн 50 ширхэг цүнх хандивлалаа.
Японы сайн санаат ард иргэдэд болон нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй Б.Эрдэнэдалай танд талархал илэрхийлж цаашдын их үйлсэд тань амжилт хүсье.