Аймгийн Засаг даргын Тамгын газраас захиалсан "Угтах үдэх газрын тохижилт"-ын ажлыг аймгийн ОНХС-ийн 202.1 сая төгрөгийн төсөвт өртөгөөр "Соёмбо мандал" ХХК гүйцэтгэж байна.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсээс 09 дүгээр сарын 13-ны өдөр тус ажлын явц, гүйцэтгэлд хяналт хийсэн байна.
Ажлын явц 85%-тай хэрэгжиж, гэрэлтүүлгийн ажил хийгдэж дуусчээ.
Уг ажлын зураг төслийг “Барт төсөл” ХХК гүйцэтгэсэн юм.