Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН “БОЛОВСРОЛД ХАМРАГДАЛТЫГ ДЭМЖИХ” ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн засаг даргын А/258 захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан “Боловсролд хамрагдалтыг дэмжих” зөвлөл нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын тэгш хамран сургалт хариуцсан мэргэжилтэн, салбар комиссын боловсрол хариуцсан гишүүн, салбар комиссын эрүүл мэнд хариуцсан гишүүн, тухайн орон нутгийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын төлөөлөл, тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн зохицуулагч, төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан.


Энэхүү зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдахад тулгарч буй аливаа асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдаас санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.


Энэ удаагийн хурлаар Сайнцагаан сумын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд  хамрагдалт, элсэлттэй холбоотой гарсан зөрчил, тулгамдсан асуудлуудад зөвлөмж өгөх, тус зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг үр дүнтэй боловсруулах арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах тухай, оношлуулах шаардлагатай хүүхдүүдийн асран хамгаалагчдыг мэдээлэлтэй болгоход анхаарах, талуудын оролцоог сайжруулах талаар хэлэлцэж тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа