Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2022

“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, малчид, иргэд, бизнес эрхлэгчид зах зээлээ сурталчлах, өргөжүүлэх, худалдан борлуулах орчин бүрдүүлэх зорилгоор “Дундговь түншлэл-2022” үзэсгэлэн худалдааг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, орлогч дарга М.Анхбаяр нар нээж хүрэлцэн ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлж үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан амжилт хүслээ.


Тус арга хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаар 15 сумын 230 гаруй иргэд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Энэ жил Дундговь аймгийн хувьд цаг дэлгэр сайхан байгаатай холбоотойгоор дийлэнх хувь нь буюу 133 малчин өрх 33 нэр төрлийн цагаан идээгээр оролцож байгаагаас гадна 3 өдрийн турш бараа бүтээгдэхүүнээ дэлгэх худалдан борлуулах сурталчлахад зориулсан павильонуудыг үнэ төлбөргүйгээр байрлуулж байгаа нь онцлог болж байна.


Мөн малчин үйлдвэрлэгчдийн хувьд төрөл бүрийн ааруул, өрөм, бяслаг, сүү, айраг, монгол архи, гээд уламжлалт цагаан идээгээ бэлтгэн ирснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, сүүн чихэр, тарган бялуу, цэлцгэнүүр, хайлмаг, ааруулан чихэр, молоко зэрэг өртөг нэмсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд танилцуулахаас гадна говийн хөмүүлийг төрөл бүрээр туршин хөмүүлээр цуу, 3 төрлийн дарш, мөн далайн байцааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа нь онцлог байна.


Үзэсгэлэн худалдаа 09 сарын 15-17-ныг хүртэл 3 өдрийн турш үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа