Мэдээ, мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ НАР БОЛОВСРОЛ, СОЁЛЫН САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛЛАА

Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар “Их соёл-Эх үндэс” төсөл хөтөлбөр Дундговь аймгийн Боловсрол шинжлэх ухаан, соёлын салбарт амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон Ерөнхий боловсролын 19 сургуульд өндөр хурдтай суурин компьютер, дуу хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүн болох дуу бичлэгийн төхөөрөмж, зөөврийн чанга яригч, сургалтын даралтат хөгжим, гитар, чихэвч, сургалтын үлээвэр хөгжим зэрэг нийт 70 ширхэг төхөөрөмжүүдийг гардууллаа. Уг төсөл нь аймгийн боловсролын байгууллагуудын сургалтын материаллаг байдлыг бэхжүүлэх, хөгжмийн боловсролын сургалтын чанарыг  сайжруулахад дэмжлэг болж байна.


Уг төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар оролцлоо.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын цахим орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж ухаалаг самбар 17, принтер 17, проектор 17, зөөврийн компьютер 17, нийт 183 сая төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийг бүх сургууль, Насан туршийн боловсролын төвд гардуулан өглөө. Ингэснээр аймгийн боловсролын байгууллагуудын сургалтын цахим орчин сайжирч хүүхэд сурч боловсрох орчин нөхцөл бүрдэж сургалтын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг болж байгаа юм.


Мөн дээрх төслүүдийг хэрэгжүүлэн, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт талархал илэрхийлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа