Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат волейболын Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа багш маань Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдаж Дундговь нутгийн  түмэн олныг баясгасан сайхан үйл явдал тохиосон билээ. Тэрээр Монгол Улсын гавьяат багш, волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Монхорын Гаамаагийн нэрэмжит цолны мялаалгын волейболын тэмцээн төрөлх нутаг Дундговь аймагт 9 сарын 17-18-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын зааланд зохион байгуулагдах ба өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр тэмцээнийг нээж оролцож буй баг, үе, үеийн ахмад тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын гавьяат багш, волейболын спортын Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа, ТХДЖТ Дарга, Уран сайхны удирдагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, спортын дэд мастер Д. Доржсүрэн, Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга энэ тэмцээний ерөнхий шүүгч н. Алтанбулаг нар Улаанбаатар хот, аймаг, сумдаас тэмцээнээ хүндэтгэн ирсэн баг тамирчдадаа амжилт хүслээ.


Мөн энэ үеэр Олон улсын хэмжээний Улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилт үзүүлсэн тамирчдыг самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 2, Спортын дэд мастер 15, Биеийн тамир, спортын улсын хорооны дээд шагнал Алтан од 1, Биеийн тамирын алдар цол тэмдгээр 1 тус тус шагналаа. Энэхүү тэмцээнд 19 багийн 200 гаруй тамирчид оролцож байгаа юм.


М.Гаамаа багшдаа баяр хүргэж эрүүл энхийг хүсэж баг, тамирчдадаа амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа