Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


“Дундговь түншлэл-2022” үзэсгэлэн худалдаанд 14 сумын 260 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч оролцож 130 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Уг арга хэмжээ нь 3 өдрийн турш үргэлжилж ард иргэдэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж өргөн дэлгэр боллоо.


Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэн ирэх жилүүдэд улам сайжруулж ажиллахаас гадна, наадмын талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулах нь оновчтой байгааг онцлон дурдлаа. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон бүх хүмүүс болон сумдаас ирсэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэдээ идэвх санаачилга гаргаж ирсэн явдалд талархаж байгаагаа илэрхийллээ.
Хаалтын үйл ажиллагаанд бид аймгийн онцлох, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ шалгаруулан урамшууллаа.Үүнд:


Зохион байгуулалттай, шилдгийн шилдэг сумаар:
- Луус сум
Шилдгийн шилдэг гран при шагнал:
- Эрдэнэдалай “Далайн баялаг” төгөл хоршоо
Аймгийн брэнд бүтээгдэхүүн:
- Хан Дээж  ХХК
- Гурвансайхан сум Ж.Өнөржаргал
Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн:
- Политехникийн коллеж
- Дэрэн сум А.Олзбаяр
Гар урлалын болон бэлэг дурсгалын шилдэг бүтээгдэхүүн:
- Өндөршил сум  С.Энхжаргал
- Сайнцагаан сум О.Алтанцэцэг
Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн:
- Мандалговь хүнс ХХК
- Эрдэнэдалай сум Х.Нарантуяа
Хүнсний нэрийн шилдэг бүтээгдэхүүн:
- Баянжаргалан сум Д.Отгонбаатар
Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллага:
- Ээлт бор хайрхан ХХК
Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн:
- Сайхан-Овоо сум С.Цогтсайхан
Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн:
- Өлзий сум  Ш.Бямбаа
- Хулд сум Т.Баярмаа
- Адаацаг сум Б.Эрдэнэцэцэг
- Сайнцагаан сум Г.Оюунчимэг
- Дэлгэрцогт сум Г.Гансүх
- Луус сум Н.Бямбажав
- Говь-Угтаал сум А.Долгор


Шинийг эрэлхийлэгч, шинэ бүтээгдэхүүн:
- Гурвансайхан сум А.Хорлоо нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус тус шалгарлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа