Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ “ҮДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ИЙН ЖИШИГ АЙМАГ БОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн “Үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


2020 онд “Үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн эхний үе шатны хүрээнд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайнд судалгаа хийгдсэн бөгөөд энэ жилээс тус төслийн хэрэгжилтийн үе шат эхлэх юм. Уг төсөл нь сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулан эрүүл мэндийг дэмжих зорилгоор эхний ээлжинд Сайнцагаан сумын Говийн ирээдүй, Мандал сургуулиудад хэрэгжих бөгөөд цаашид аймаг, сумдын бүх Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх зорилготой байгаа юм.


Иймд ЖАЙКА-ийн төслийн багийн зүгээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр орон нутагт хэрэгжиж буй анхны төсөл болж байгааг онцлон сурагчдын хоолны чанарыг сайжруулахад өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдсан бол орон нутгийн удирдлагуудын зүгээс Япон улсын хоол тэжээлийн стандарт технологийг Дундговь аймагт нэвтрүүлэн сурагчдын эрүүл мэндийг анхаарахад хамтран ажиллах болсонд талархал илэрхийлэн үдийн хоолны хэрэгцээт хүнсний ногоог орон нутагтаа тариалах зэргээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа