2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 20,0 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Жүдогийн олон улсын стандартад нийцсэн дэвжээг Мюзиктех ХХК гүйцэтгэн Дундговь аймгийн Жүдо Академи хүлээн авлаа.
Энэ нь жүдо бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад чөлөөт цагийг зөв өнгөрөөх, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлж, жүдо бөхийн ирээдүйн сайн тамирчдыг бэлтгэн гаргах үйлсэд нь дэмжлэг болох олон талын ач холбогдолтой юм.
Дундговь Жүдо Академид хичээллэж буй хүүхэд, залуучууддаа амжилт хүсье.