Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер Р.Дэндэв багшийн нэрэмжит 2022 оны Улсын аварга шалгаруулах хүүхдийн олон төрөлт тэмцээн Эрдэнэдалай суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Хэнтий, Архангай, Дархан-Уул, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайнцагаан зэрэг аймаг, сумдаас ирсэн 10 гаруй баг тамирчид оролцлоо.
Тэмцээнийг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж оролцож буй баг, тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн спортын мастер Р.Дэндэв багшид хүндэтгэл үзүүлэн тэмцээнд тэргүүлсэн баг, тамирчдын шагналыг гардуулан өглөө.
Энэ үеэр Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, МУ-ын гавьяат багш доктор, профессор Ч.Зоригтбаатар, Хөнгөн атлетикийн болон улсын хэмжээний мастер спортын төв дунд сургуулийн багш Л.Сумьяа, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцож аймаг, сумдаас тэмцээнээ хүндэтгэн ирсэн баг тамирчдадаа талархал илэрхийллээ.