Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Европын Холбооны Хамтын ажиллагаа хариуцсан захирал Сесиль Пичон, Олон улсын Хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилтийн захирал Карлос Пьедрасанта, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Грант хөрөнгө бүрдүүлэлт, менежментийн захирал Г.Энхзул болон бусад албаны хүмүүс Дундговь аймагт айлчилж аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, "Гамшигт тэсвэртэй орон нутаг" төслийн ажилтан Д.Мөнхбадрах нар хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын хамтын ажиллагаагаар өнгөрсөн хугацаанд орон нутгийн иргэд, байгууллагууд ялангуяа хүүхэд рүү чиглэсэн оновчтой ажлуудыг төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэн цаашид бусад чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Грант хөрөнгө бүрдүүлэлт, менежментийн захирал Г.Энхзул “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг Дундговь аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Айлчлалын үеэр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хэрэгжилттэй танилцаж төслийн санхүүжилтээр Дэрэн суманд гаргасан инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг орон нутагт хүлээлгэн өглөө. Мөн сум, аймгийн удирдлагуудтай уулзаж төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа